БАГШ НАР АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багш нар 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “АРГА ЗҮЙЧИЙН ЦАГ” сургалтанд хамрагдаж туршлага солилцлоо.
ТБОС хариуцсан арга зүйч-багш О.Батцэцэг /Насанд хүрэгчдийн сургалтын онцлог, хичээл төлөвлөлт/ сэдвээр, МБОС хариуцсан арга зүйч-багш Л.Энхмаа /Ээлжит хичээл боловсруулах арга зүй, технологийн карт, ажлын хуудас/ сэдвээр, БДБОС хариуцсан арга зүйч-багш Ц.Ундармаа /Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах/ сэдвээр сургалт явууллаа.