Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучууд хөгжлийн төвөөс “АМЬДРАХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ” сургалт зохион байгууллаа.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан тус сургалтад Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн суралцагчид хамрагдлаа. Сургалтыг Залуучууд хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд сургалтаар Хэрхэн өөртөө итгэлтэй байх вэ?, Ажил амьдралын гараанд гарахад хэрхэн хөл тавих вэ?, Залуучууд хэрхэн зорилго тэмүүлэлтэй байх вэ? зэрэг олон талт мэдээллийг практиктай хослуулан хүргэсэн үр дүнтэй сургалт боллоо.