Манай суралцагчид Англи хэлний олимпиадад амжилттай оролцлоо.
Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехник коллеж нь хэлний бус их, дээд, мэргэжлийн сургуулиудын оюутан, суралцагчдын дунд англи хэлний олимпиадыг цахимаар зохион байгууллаа. Тус олимпиадад төвийн бүсийн 5 сургуулийн суралцагчид оролцсоноос манай сургуулийн 8 суралцагч амжилттай оролцож Тогооч 2а ангийн суралцагч Т.Улсбаяр 2-р байр, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а ангийн суралцагч Э.Одончимэг 3-р байр, Үсчин 1б ангийн суралцагч С.Намуундарь 4-р байр тус тус эзэллээ.
Амжилттай оролцсон суралцагчиддаа баяр хүргэе.