Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал боллоо.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагт сургуулийн 201 тоот хурлын танхимд хуралдав. Хуралдаанд удирдах зөвлөлийн 7 гишүүн биеэр, 2 гишүүн цахимаар оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/75 дугаар тушаалаар батлагдсан Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд:
а. Төрийн төлөөлөл
1. Б.Жавхлан – Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч
2. Б.Болор-Эрдэнэ – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
3. Б.Сэрүүнтунгалаг – Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга
4. С.Галбадрах – Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга
5. О.Одончимэг – Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багш, ажилтны төлөөлөл
б. Төрийн бус төлөөлөл:
6. Ц.Баярсайхан – “Бид бүтээнэ” ХХК-ийн захирал
7. Д.Соёлтуяа – Дархан-Уул аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн
8. Х.Батжаргал – Үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд дарга
9. У.Золбоо – Суралцагчийн төлөөлөл
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Зохион байгуулалтын асуудал (Удирдах зөвлөлийн дарга сонгох)
2. Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Лхагвасүрэн сургуулийн талаарх товч танилцуулга
3. Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “Стратеги төлөвлөгөөг” хэлэлцэж батлах
4. Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн орон тоог баталгаажуулах