ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэл хамтран 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулах сургалт зохион байгууллаа.

Сургалт 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 09.00-16.00 цагийн хооронд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын сургалтын танхимд зохион байгуулагдсан. Тус сургалтанд гадаад харилцаа, хүний нөөц хариуцсан ажилтан Б.Хишигсүрэн, ХАБЭА хариуцсан ахлах ажилтан Ч.Цэрэндолгор нар хамрагдлаа.