Сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн зохион байгуулагдлаа.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын 1,2,3-р курсийн суралцагчдын дунд Волейболын спортыг сурталчлан хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны 12-р сарын 03-04-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 1,2,3-р курсийн эмэгтэй 10 баг, эрэгтэй 16 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Эмэгтэй
1 -р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Л.Отгонлхам багштай Үсчин-3а ангийн баг тамирчид
2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Ц.Амарсайхан багштай Тогооч-2а ангийн баг тамирчид
3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Б.Батчимэг багштай Оёдол-3а ангийн баг тамирчид
Эрэгтэй
1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Б.Байгальмаа багштай ЦТТҮА-3а ангийн баг тамирчид
2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Б.Болор-Эрдэнэ багштай Цахилгаан-3а ангийн баг тамирчид
3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
А.Ням-Очир багштай Гагнуур-2а ангийн баг тамирчид
Шилдэг довтлогч
Эмэгтэй: Тогооч-2а ангийн суралцагч М.Сарангэрэл
Эрэгтэй: ЦТТҮА-3а ангийн суралцагч Б.Бямбадорж

Шилдэг холбогч
Эмэгтэй: Үсчин-3а ангийн суралцагч Я.Мөнх-Отгон
Эрэгтэй: Цахилгаан-3а ангийн суралцагч О.Бямба-Очир