СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХАНЫН СОНИНГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталсаны 97 жилийн ойг угтаж “ТУСГААР ТОГТНОЛ БИДНИЙ БАХАРХАЛ” сэдэвт ханын сонингийн уралдааныг 11-р сарын 23-25-ны хооронд зохион байгууллаа. Уралдаанд нийт 26 анги идэвхтэй хамрагдаж дараах ангиуд шагналт байрт шалгарлаа.
1-р байр Ж.Чимэгнэргүй багштай Барилгын сантехник – 2а анги
2-р байр Д.Отгон-Эрдэнэ багштай Автомашины засварчин – 1а анги
3-р байр Б.Батчимэг багштай Оёмол бүтээгдэхүүний оёдолчин -1а анги тус тус шалгарлаа. Уралдаанд идэвхтэй оролцсон анги хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье.