“МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн хэрэгжүүлэгч түншүүдийн хооронд ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ
ёслолын арга хэмжээ боллоо.
Улаанбаатар хотын Барилгын Политехник коллежийн хүлээн авалтын танхимд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Мягмар гарагийн 16:30 цагт ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр хувийн хэвшлийн түншлэл DeveloPPP хөтөлбөр болон WILO групп хамтран санхүүжүүлж буй “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Энэ төсөл нь Барилгын Политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж дээр хэрэгжих юм.
Төслийн зорилго нь чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологиор дамжуулан Монгол улсын халаалтын системийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлийг нэвтрүүлэх явдал юм. WILO групп нь эрчим хүчний салбартаа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү төсөлд оролцсоноор Монгол улсын Мэргэжлийн боловсролын болон Эрчим хүчний салбарт туршлагаа хуваалцах, сургуулийн сантехникийн мэргэжлийн сургалт болон орчин сайжрах, тус сургуулийн дулааны узель орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэж мөн оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.