Манай суралцагчид Жендэрийн талаарх сургалтанд хамрагдлаа.

Дархан-уул аймаг дахь политехник коллежийн суралцагчид жендэрийн талаарх ойлголтыг театраар дамжуулан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад олгох нь төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтанд хамрагдлаа. Сургалт 2021 оны 11-р сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж, Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж дээр зохион байгуулагдсан бөгөөд сургалтаар жендэрийн талаарх ойлголтыг жүжигчилсэн тоглолтоор дамжуулан оюутнуудад өгч, олж авсан мэдлэгээ үе тэнгийнхнийхээ өмнө тайлагнах замаар мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт боллоо.