Багш, ажилчдын дунд “Спортын бага наадам – 2021” олон төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Багш, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг баг хамт олныг бүрдүүлэх эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамир спортыг сурталчлах ИДМСК-ийн тэмцээнд оролцох баг тамирчдыг бүрдүүлэх зорилгоор багш, ажилчдын дунд “Спортын бага наадам – 2021” олон төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“Спортын бага наадам – 2021” олон төрөлт тэмцээн 2021 оны 11-р сарын 25-ны өдөр волейбол, дартс, ширээний теннис төрлөөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд ЗАА алба, сургалтын алба, мэргэжлийн тэнхим, ерөнхий эрдмийн тэнхимийн баг тамирчид оролцсоноос 1-р байр Ерөнхий эрдмийн тэнхим, 2-р байр ЗАА алба, тусгай байр сургалтын алба, мэргэжлийн тэнхимийн баг тамирчид тус тус эзэллээ.