УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН ӨДРИЙГ УГТАН ТӨВ НОМЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАА.
Сургуулийн номын сан Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Төв номын сантай хамтран 2021 оны 11-р сарын 24-ний өдөр дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:
– “Улс тунхагласан түүх ” Түүхийн багш н.Дунгаамаагийн лекц
– Монгол Улсын Үндсэн Хууль болон Улс тунхагласны түүхэн сэдвээр номын үзэсгэлэн
– Төв номын сангийн үнэ төлбөргүй карт нээлгэх үйл ажиллагаанд манай суралцагчид идэвхтэй оролцлоо.