УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН ӨДРИЙГ УГТАН ТӨВ НОМЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Сургуулийн номын сан Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Төв номын сантай хамтран 2021 оны 11-р сарын 24-ний өдөр дараах ажлуудыг зохион байгуулах гэж байна.
– Монгол Улсын Үндсэн Хууль болон Улс тунхагласны түүхэн сэдвээр номын үзэсгэлэн гарган танилцуулах;
– Төв номын сангийн үнэ төлбөргүй карт нээлгэх үйлчилгээг үзүүлэх;
– “Улс тунхагласан түүх ” сэдвээр Түүхийн багш н.Дунгаамаа лекц унших;
Анги удирдсан багш нар ангийн суралцагчдаа идэвхтэй оролцуулахыг урьж байна. Суралцагчид улс тунхагласан өдрийг тохиолдуулан монгол үндэсний хувцастай ирэх боломжтой.