ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 2-р курсийн 8 мэргэжлийн 160 суралцагч, 3-р курсийн 9 мэргэжлийн 170 суралцагч, нийт 330 суралцагч үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгааллаа. 2021 оны 09-р сарын 03-наас 11-р сарын 01 хүртэлх хугацаанд удирдамж болон 3 талт гэрээний дагуу 68 аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага амжилттай хийж гүйцэтгэлээ.
“Үйлдвэрлэлийн дадлага”-ын тайлан хамгаалалт 2021 оны 11-р сарын 08-12 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Суралцагчид үйлдвэрлэлийн дадлагын тайланг амжилттай хамгаалж дадлага ажлын явцад хийж гүйцэтгэсэн ажил, эзэмшсэн ур чадвар, дадлагын үр дүнгийн талаар тайлагнаж, бүтээлийн үзэсгэлэн гарган, зөвлөгөө мэдээлэл авч, дадлага ажлын гүйцэтгэлийг үнэлүүллээ.
Үйлдвэрлэлийн дадлага ажлаа хариуцлагатай, амжилттай гүйцэтгэсэн суралцагчид болон дадлага удирдсан багш нартаа баярлалаа.