“ШИНЭ АЖИЛ – ШИНЭ АЛХАМ” ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021-2022 оны хичээлийн жилд шинээр ажилд орсон багш нарт “Шинэ ажил – Шинэ алхам” чиглүүлэх сургалтыг 11-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 14 багш хамрагдаж сургуулийн товч түүх, танилцуулга, сургалтын чиглэл, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын орчин, сургуулийн дүрэм журам, багшийн үйл ажиллагаа, ажлын үр дүн зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.