Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран 2021 оны 11-р сарын 10-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн туршлагыг судлах зорилгоор “Чанарын баг”-ийн гишүүд туршлага судаллаа.
Мөн ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулиас зохион байгуулагдаж буй бага хурлын хэлэлцүүлэгт оролцон Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудын туршлага судаллаа.