ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН “АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ” 7 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.
Суралцагчдын авьяас сонирхлыг нээн, танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус сургуулийн ерөнхий эрдмийн багш нар 2021 оны 11 дүгээр сарын 15-19 өдрүүдэд “Амжилт бүтээлийн эзэд” 7 хоногийн аян эхлүүллээ.
Аяны хүрээнд сургуулийн суралцагчдын дунд математик, физик, хими, англи хэл, монгол хэл, биологи, нийгмийн ухааны хичээлээр сургуулийн аварга шалгаруулах олимпиад, 1-р курсийн суралцагчдын батлан илэрхийлэлт өргөх ёслол, “Тусгаар тогтнол” ханын сонингийн уралдаан зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.