ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН “АВЬЯАС -2021” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “АВЬЯАС-2021” урлагийн наадам 2021 оны 11-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн урлагийн наадамд суралцагчид 7-н номинациар өрсөлдөж амжилттай өндөрлөлөө. Гоцлол дууны төрөлд суралцагч Б.Дагвадорж, уран уншлагын төрөлд суралцагч О.Хулан, гоцлол бүжгийн төрөлд суралцагч М.Бадамсүрэн, хамтлаг дууны төрөлд суралцагч Б.Дагвадорж, Н.Пүрэвсүрэн, А.Шинэбаяр, дуэт дууны төрөлд суралцагч Б.Төгсболд, Б.Нарансолонго, элэглэлийн төрөлд суралцагч Б.Төгсболд, гоцлол хөгжмийн төрөлд суралцагч Э.Төгөлдөр бусдыгаа хошуучлан амжилттай оролцлоо.