“Оросын боловсролын Онлайн үзэсгэлэн-2021”
Оросын боловсролын үзэсгэлэн нь жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-с зарлагддаг ОХУ-ын Засгийн газрын бакалавр, магистр, доктор, зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан зохион байгуулагддаг арга хэмжээ бөгөөд 2021 оны 10 сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN сайт дээр онлайнаар болох гэж байна.
Үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр бакалавр, магситр, доктор, мэргэжил дээшлүүлэх, орос хэлний зуны хөтөлбөр зэргээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна, Оросод суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн доор олгодог Монгол дахь цорын ганц талбар болно.
Үзэсгэлэнгийн үеэр ЗГ-ын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар Улаанбаатар дахь “Русский дом”-с албан ёсны мэдээлэл, зөвлөгөө өгч хэрхэн бичиг баримтаа зөв бүрдүүлэх, орчуулуулах, https://education-in-russia.com/ сайтанд бүртгүүлэх зааварчилгаа өгнө. Мөн их сургуулиудын Элсэлтийн зөвлөхүүдтэй монгол хэл дээр шууд холбогдох боломжтой.
Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн нь илүү өргөн хүрээнд болох бөгөөд Та бүхнийг мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын нээлт ололт, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээршилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, үзүүлэх сургалтууд, Оросод суралцаж буй оюутнуудын “Дорога в Россию-2021” онлайн Форум, Оросод төгсөгчдийн “Вместе с альма-матер” онлайн Форум, төгсөгчдийн зөвлөгөө, туршлагууд зэрэг арга хэмжээнүүд зохиогдоно!
Үзэсгэлэнгийн хөтөлбөр:
https://edurussia.mn/online-exhibition-program
Үзэсгэлэнд бүртгүүлэх:
http://expo.edurussia.mn/
ЗГ-ын тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээлэл:
https://edurussia.mn/gov-scholarship
ОХУ-ын ЗГ-ын тэтгэлэг гэдэг бол:
• Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүд
• 5-6 жилийн үнэ төлбөргүй сургалт + сар бүрийн цалин
• 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно
• Орос хэлний мэдлэгийн оноо, ЕЭШ-ийн оноо шаардахгүй
• Банкинд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй
• Сургууль, байр – нэгдсэн кампус хотхонд байрлана
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагууд:
Горилогчдын баримт бичгийг шалгах явцад Экспертын комисс нь дараах зүйлийг харгалзан үзэх болно. Үүнд:
1. Боловсролын тухай үнэмлэхийн дундаж балл
2. Голлох хичээлийн дундаж балл
3. Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Русский Дом в Улан-Баторе-ийн арга хэмжээнд оролцсон байдал (спорт, нийгмийн амьдрал, урлагийн уралдаан тэмцээн гэх мэт)
4. Тухайн чиглэлийн олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, нийтлэлүүд:
✅ хотын түвшинд (магистр ба аспирантуудын хувьд их сургуулиуд)
✅ Орос Улсад зохион явуулсан олимпиадууд
✅ бүх оросын олимпиад
✅ бага хуралд илтгэл тавьсан, нийтлэлүүд (диплом эсвэл нийтлэлийн скан хуулбараар баталгаажуулсан байна)
5. Олон улсын ажиллагаанд оролцсон байдал (Ялалт, Бүхнийг хамарсан буюу тотал, Угсаатан зүйн зэрэг диктантууд-цээж бичиг).
Баримт бичгийг судлаж ажиллахдаа Олимпиадуудын ялагч, шагналт байрны дипломуудыг харгалзаж үзнэ гэдгийг анхаарна уу!
МСҮТ, коллеж төгсөгчдөд бүрдүүлэх материалууд:
1. Цээж зураг
2. Гадаад паспортын скан хуулбар (хугацаа нь 2024 оны 3 сарын 1-нээс хойш хүчинтэй байх) орос хэл дээрх орчуулгын хамт (баталгаат орчуулгын тамгатай байх)
3. Төгсөх ангид суралцагчдын хувьд: Өмнөх ангийн эсвэл курсын жилийн эцсийн сургуулийн захирлын гарын үсэг бүхий дүнгийн тодорхойлолтын скан хуулбар (мэргэжлийн бус хичээл дээр 2-с дээшгүй “С” дүнтэй байхыг зөвшөөрнө) орос хэл дээрх орчуулгын хамт (баталгаат орчуулгын тамгатай байх)
Өмнөх жилүүдэд төгсөгчдийн хувьд:
Боловсролын гэрчилгээ (мэргэжлийн үнэмлэхний )-ний скан хуулбар (мэргэжлийн бус хичээл дээр 2-с дээшгүй “С” дүнтэй байхыг зөвшөөрнө) орос хэл дээрх орчуулгын хамт (баталгаат орчуулгын тамгатай байх)
4. Төрөл бүрийн олимпиад, уралдаан, шалгаруулалт, олон нийтийн, сайн дурын арга хэмжээнд оролцоод авч байсан шагнал, сертификат, өргөмжлөл, талархал, бусад тодорхойлох бичиг баримтууд орос хэл дээрх орчуулгын хамт (баталгаат орчуулгын тамгатай байх)
Архитектур-уран барилга» болон «Дизайн» мэргэжлээр элсэж буй горилогчдын анхааралд!
• «Архитектур-уран барилга» болон «Дизайн» мэргэжлээр элсэх хүсэлтэй горилогчид анкетаа бөглөхдөө дараах зургийг А-4 хэмжээтэй цаасан дээр зурж (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсрагах шаардлагатай:
• Өнгөт харандаа, гуашь, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт)
• Биет зүйлсийн дүрс (харааандан зураг)-тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт)
• Циркуль, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж хийсэн шугам зураглал.
Сонгон шалгаруулалтын ажлын хуваарь, шалгуур, шаардлагуудын дэлгэрэнгүй мэдээллүүд:
http://amp.gs/jzwy1
📌Хавсралт 1:
http://amp.gs/jzwyY
📌Хавсралт 1.1.:
http://amp.gs/jzwyt
📌Хавсралт 2:
http://amp.gs/jzwym
📌Хавсралт 3:
http://amp.gs/jzwyZ
Холбоо барих:
Үзэсэгэлэнгийн талаар:
Утас: 80-4566-80
Имэйл: info@edurussia.mn
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар:
Утас: 99092277, 45-46-00.