“Хүн цэцэг ургуулж” тэднийгээ дэмжиж, чиглүүлж, сургаж, хөгжүүлж, төлөвшүүлэх сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжилдээ дурлаж өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд бүгдийг орхиод бусдын үр хүүхдийн төлөө зүтгэх эр зориг хүн бүрт байдаггүй л юм. Ийм л хүн багш мэргэжлийг сонгодог юм. Нэгэнт сонгосон бол түүнээсээ эргэж гарч чаддаггүй юм билээ.
БАГШ МЭРГЭЖИЛ ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ?
1. Та бүхэн анзаардаг бол дэлхийд эзэмшсэн мэргэжлээрээ дуудуулдаг цөөхөн мэргэжлийн нэг нь багш. Гудамжинд багштай таарсан шавь багшийнхаа нэрийг хэлээд мэндчилж, хүндэлж байхыг та харсан уу. Үгүй. Хүн бүр багшаа л гэж дууддаг. Энэ утгаараа ХАРИУЦЛАГАТАЙ мэргэжил.
2. Та бүхэн зарим нэгэн багшийг чадваргүй, мэдлэг сул гэж бичих юм. Багш мэргэжил сургуульд сураад эзэмшчихдэг мэргэжил биш. Тэд ажлын байранд дадлагажиж, сайн багш нарыгаа даган хөгжиж, залуу багшийг дагуулан сургадаг . Энэ утгаараа НАСАН ТУРШДАА СУРАЛЦАЖ байдаг мэргэжил
3. Багш 235 мэргэжлийн хүний хийдэг ажлыг судлан гүйцэтгэн байж хичээл сургалтаа явуулдаг. Энэ утгаараа ГАЙХАМШИГТАЙ мэргэжил
4. Та бүхэн хаа нэгэн газар тоглоом болгон “Багшийн хүүхэд сурлага сул” гэж хэлж байгаа хүнийг сонссон байх. Тэгвэл өөрийн төрүүлсэн үрийн төлөө биш, өрөөлийн төрүүлсэн үрсийн төлөө унтах нойр, идэх хоол, баяр баясгалан дүүрэн гэр бүлийнхээ амьдралыг сайхан хань, ээж, аав нартаа даатгаад бусдын үр хүүхдийн төлөө зүтгэдэг. Энэ утгаараа ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ мэргэжил
5. Өглөө ирж байгаа шавийнхаа нүүрийг хараад юу шаардлагатайг мэдэж чаддаг. Энэ утгаараа СЭТГЭЛ ЗҮЙЧ мэргэжил
6. Ангийнхаа хүүхдийг өвдөхөд анхны тусламж үзүүлж, эрүүл мэндэд нь санаа тавьж эцэг,эхтэй нь хамтран эрүүлжүүлж өвчтэй үед нь найзуудтай нь хамт эргэж байдаг. Энэ утгаараа “ЭМЧ” мэргэжил
7. Суралцагчдын хувцаслалт, гоо сайханд нь зөвлөгөө өгч ажилладаг. Энэ утгаараа “Гоо сайханч” мэргэжил
8. Бусад мэргэжлийн хүмүүс ажлын цаг дуусаад гэртээ харьж амардаг бол багшийн ажил гэртээ ч үргэлжилдэг. Энэ утгаараа ДУУСДАГГҮЙ, ХЯЗГААРГҮЙ ЦАГТАЙ ажилтан… сору.