ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС “ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчид /ҮХХ/-ийг мэдээллээр хангах, техник технологи, амжилттай хэрэгжүүлж буй шилдэг туршлага, төслийг танилцуулах, санал солилцох, хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгжүүлэх зорилгоор “Цахим”-аар “ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа.
Цаашид Эрчим хүчний зохицуулах хороо үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн хуулийн хэрэгжилт, хүрсэн үр дүнг дүгнэж, ил тод мэдээлж ажиллах бөгөөд үр дүнтэй ажиллаж буй хэрэглэгчийг дэмжиж хамтран ажиллахыг мэдэгдсэн.
Мөн Эрчим хүчний менежментийн тогтолцоо MNS ISO 5001:2019 стандартын танилцуулга, түүний ач холбогдол сэдвийн хүрээнд Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар илтгэгч Г.Батцэнгэл дарга мэдээлэл өгсөн.
Зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь политехник коллежоос Захиргаа, аж ахуйн албаны дарга, Чанарын баталгаажилт статик судалгаа хариуцсан ахлах ажилтан, ХАБЭА ахлах ажилтан нар зөвлөгөөнд оролцсон.