ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО МNS ISO9001:2016 СТАНДАРТЫН ХОЁР ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь Стандарт хэмжил зүйн газрын стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу хоёр дахь шатны сургалтыг 2021-05-24-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
 
Сургалтыг Стандартын, мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр удирдан явуулж, стандартыг нэвтрүүлэх арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллаа. Тус сургалтанд төслийн багийн 12 гишүүн хамрагдлаа.