СУРГАЛТЫН ОРЧИНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙГ ХАНГАХ ТАЛААР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОЛОН АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2021-04-12-ны өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвөөс “Хамгаас түрүүнд ХАБЭА-2021” сарын аяны хүрээнд ХАБЭА хууль, эрх зүйн орчин түүнийг хэрэгжүүлэх, стандартыг мөрдөхөд анхаарах зүйлс, ажилтан болон ажил олгогчдын эрх, үүрэг сэдвээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ариунзаяа цахимаар мэдээлэл өглөө.

Мөн сургалтын орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах, Эрсдэлийн үнэлгээ хийх талаар сургагч багш С.Сэлэнгэ зөвлөгөө мэдээлэл цахимаар өгсөн.

Тус сургалтанд мэргэжлийн боловсролын салбарын захирал,  менежер, арга зүйч, ХАБЭА-н ажилтан, нягтлан, эмч, дотоод хяналтын ажилтан, нийгмийн түншлэлийн ажилтан нарын 350 орчим багш, ажилтнууд оролцсон.