Дархан-Уул аймаг дахь Политехник Коллеж дээр өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлж эхэллээ
Австрали Улсын Засгийн Газрын санаачилгаар, Зориг сангийн хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогч Өөрчлөх Зориг баг Дархан-Уул аймаг дахь Политехник Коллеж дээр өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих замаар тэднийг ирээдүйд зөв бие хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн нэг чухал хэсэг болох “Хувь хүний хөгжлийн цогц сургалт”-ын нээлт өнөөдөр болж, 120 гаруй сурагчид эхний хоёр онлайн сургалтанд хамрагдлаа.
Сургалтыг Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
дэмжлэгтэйгээр Сэтгэл Судлалын Үндэсний Төв-тэй хамтран өнөөдөр онлайнаар зохион байгуулсан бөгөөд сурагчдад сэтгэл зүйн боловсролын ерөнхий ойлголт өгөх, мөрөөдлөө хэрхэн зорилго болгон хувиргаж, хэрхэн хүрэх тухай чухал мэдээллүүдийг өгсөн маш үр дүнтэй сургалт байлаа. Өсвөр насны сурагчдад нэн шаардлагатай цуврал сургалтыг өгч байгаа, холбогдох байгууллагууд, Өөрчлөх Зориг баг болоод сурагчдаа идэвхтэй оролцуулсан АУБагш нартаа талархал илэрхийлье.