Олон Улсын Стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тус сургууль нь Чанарын Удирдлагын Тогтолцоо MNS ISO9001:2016, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO45001:2018 Олон Улсын Стандартыг нэвтрүүлэх стратегийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран Чанарын Удирдлагын Тогтолцоо MNS ISO9001:2016, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO45001:2018 стандартыг нэвтрүүлэх чанарын багийн эхний шатны сургалтуудыг зохион байгуулж байна.