АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН XVIII ОЛИМПИАДЫН БАГШ НАРЫН ТӨРӨЛД ДАРХАНЫ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежтой хамтран МБС-ын багш суралцагчдын дунд зохион байгуулсан “Англи хэлний улсын XVIII олимпиад” дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн олимпиад нь бичгийн болон ярианы гэсэн 2 үе шаттай явагдаж бичгийн шалгалтыг Google form болон Timer+Proctor программ, ярианы шалгалтыг Google meeting ашиглан явуулсан байна.
Тус олимпиадад Монгол орны өнцөг булан бүрээс нийт 32 сургуулийн 61 багш, 82 суралцагчид оролцож мэдлэг чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Багш нарын төрөлд:
1- р байр Дархан-Уул ПК А.Гэрэлмаа
2- р байр Дархан-Уул ПК Б.Оюунбилэг
Олимпиадад оролцсон нийт багш, суралцагчдадаа талархал илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт амжилт хүсье.