“Ногоон хөгжилд бидний оролцоо” цахим уралдаан амжилттай боллоо.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангах” зорилгын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн оюутан суралцагчдын дунд “Ногоон хөгжилд бидний оролцоо” эсээ бичлэгийн уралдааныг 2021 оны 02-р сарын 10 ны өдрөөс 03-р сарын 10-ны хооронд цахимаар зохион байгуулж нийт 43 суралцагч амжилттай оролцлоо. Нийт оролцсон суралцагчид, анги удирдсан багш болон уралдааныг санаачлан зохион байгуулсан сургалтын алба, нийгмийн ухааны багш С.Эрдэнэсайхан нартаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
1-р байр Оёдол эсгүүр 2а ангийн суралцагч Б.Мөнхжаргалын бүтээлээс
…. мэддэг ч гэсэн хогоо ил задгай хаяад явж байгаа хүн таны ухамсар хогийн савнаас дор болжээ. Дусал бүр нийлж далай бодлогын адилаар таны улсдаа оруулж буй хувь нэмэр бага зүйлээс эхэлдэг.
2-р байр Оёдол эсгүүрийн 1а ангийн суралцагч А.Пагма-Орломын бүтээлээс
… оюуны их өргөөг хоёр дахь гэрээ болгосон оюутан залуус бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үе үеийн анд нөхөд, ах, эгч нар бид сургуулийнхаа гадаад орчныг ногоон эко болгоход илүүдэхгүй. Түүнчлэн хүсэл тэмүүлэл нэгдсэн үе үеийн оюутнууд” Олны хүч оломгүй далай” гэдэг шиг сургуулийнхаа орчинг эрүүл ногоон болгох уриалгыг гаргаж бүгд гар бие оролцон бүтээлчээр хандяа.
3-р байр Гагнуур 1б ангийн суралцагч Э.Батаагийн бүтээлээс
….. тэр хаясан хуванцар, гялгар уут, бусад байгальд уусаж алга болдоггүй хог зэрэг нь хөрсөнд шингэлгүй маш удаан олон жил болдог үүгээр мал амьтад химийн урвалаар гаргаж авсан тэр хог хаягдлаар хооллодог……