Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, суралцагчдын “Улсын физикийн XVII олимпиад” 2021 оны 3 сарын 27-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд хот, хөдөөгийн 29 сургуулийн 33 багш, 47 суралцагч оролцсон.
Тус сургуулийн Оёдол эсгүүр-2а ангийн сурагч У.Сугармаа 1-р байр эзэлж, амжилттай оролцлоо. Олимпиадад түрүүлж өндөр амжилт гаргасан У.Сугармаа болон бэлтгэсэн багш Ц.Амарсайхан нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!