“ Ээждээ барих миний бэлэг “ гар зургийн уралдаан боллоо
2021.03.10
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Эцэг эхийн зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан байгууллагын багш ажилтнуудын хүүхэд багачуудын дунд тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр “Ээждээ барих миний бэлэг” гар зургийн уралдааныг гурван насны ангилалаар амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд 5-11 насны 24 хүүхдийн бүтээл ирсэн бөгөөд насны ангилал тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулж урамшууллаа.
Уралдаанд идэвхтэй оролцсон хүүхэд багачууддаа болон хүүхдийнхээ авьяас чадварыг нь урамшуулан дэмжсэн аав ээжүүддээ талархал илэрхийлье.
шалгарсан бүтээлүүд: