“ УРГИЙН БИЧГЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТЛӨЕ”

УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Сургалты алба болон эцэг эхийн зөвлөлөөс хамтран багш, ажилтнууд, суралцагчдын дунд гэр бүлээрээ ургийн бичгээ үнэн зөв хөтөлж сурах зорилго бүхий “ УРГИЙН БИЧГЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТЛӨЕ” уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 14 материал ирсэнээс өөрөөс дээших 3 үе удмын бичиглэлээ үндэсний бичгээр зөв, гаргацтай,  цэвэр үзэмжтэй бичсэн эсэх, ургийн бичгийн хөтлөх журмыг баримталсан, гэр бүлийн гишүүдийн оролцоо, хамтран ажилласан байдлыг харгалзан үзэж 1-р байранд цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтны 2а ангийн суралцагч Г.Уранчимэг,  2-р байрт ОЭ-2а ангийн суралцагч  М. Мичидмаа, 3-р байрыг цахилгаан 1а ангийн суралцагч Н.Бадамсүрэн нарыг шалгаруулан урамшууллаа.

Энэхүү уралдаан нь хүүхэд залуучуудад гэр бүлийн соёл, хүмүүжил уламжлалыг дээдлэх, удам угсаагаа мэдэх, “Ургийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-тай танилцах, судлах, ургийн бичиг хөтлөх, үндэсний бичгээрээ бичих чадвараа нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байлаа.

Зохион байгуулагчид