Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 1-р курсийн суралцагчдыг хөгжүүлж, цахим орчинд ажиллах чадварыг сайжруулах, сурагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор математикийн багш Б.Болормаа, мэдээлэл зүйн багш Ц.Ундармаа нар “Алтан хонх” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд дүрслэлт, үгэн, логик сэтгэлгээний бодлого, физик, химийн туршилт, чөлөөт асуулт зэрэг даалгавраар 6 ангийн 12 суралцагч оролцож, ангийн нийлбэр дүн, суралцагч бүрийн хувийн оноогоор дүгнэлээ. Үүнд:
Анги хамт олны нийлбэр дүнгээр:
1-р байр Үсчин -1а
2-р байр Сан-1а
3-р байр Цах-1а
Суралцагчдын хувийн оноогоор:
1- байр Сан-1а Э.Отгонтөгс
2-р байр Үс-1а Л.Урангоо
3-р байр Цах-1а Б.Батнайрамдал
Үс-1а Г.Төгөлдөр
АЗ-1а Б.Саранбаатар
ОЭ-1а Б.Гантуяа нар тус тус шалгарлаа.