“Гэр бүлийн баяр хөөр” онлайн сургалтанд хамрагдлаа.
2021 оны 02-р сарын 19 ны өдөр ДЗМОУБ-ын Хүүхэд Ивээн Тэтгэх хөтөлбөрөөс санаачлан зохион байгуулж буй “ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР” сургалтын 3-р модуль болох аз жаргалтай ирээдүйгээ төлөвлөх нь сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтанд нийгмийн ажилтан, дотуур байрны багш нар хамрагдан өсвөр насны хүүхэдтэй ажиллах ур чадвараа нэмэгдүүллээ.
Сургалтыг зохион байгуулсан Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага болон сургагч багш Т.Энх-Оюун нарт талархал илэрхийлэн ажлын амжилт хүсье.
2021.02.19