ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА ДАРХАН-УУЛ
АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛӨӨС ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
2021.02.05
Сайн байцгаана уу? хүүхдүүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
2020-2021 оны хичээлийн жилийн 2-р улирлын хичээл, сургалтын үйл
ажиллагаа 01-р сарын 26- ны өдрийн мягмар гаригаас цахимаар эхэлсэн.
Ковид 19 халдвараас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалан халдвар
хамгааллын дэглэмийг сайн баримтлан дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү !
1. Гараа савандаж сайтар угаах
2. Гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх
3. Амны хаалтаа тогтмол зүүх
4. Ханиаж найтаахдаа амны алчуур цаас хэрэглэх, зөв ханиаж найтаах
5. Хүн хоорондын зайгаа барих
6. Гэртээ цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, агааржуулах
7. Дархлаагаа дэмжих, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
8. Дасгал хөдөлгөөн хийх, өөрийгөө чийрэгжүүлэх
9. Стресс, уурлаж бухимдахгүй байх
10. Хорт зуршлаас татгалзах
Хүүхдүүд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд таны эн
тэргүүнд хийж чадах энгийн хэрнээ бидний ойшоодоггүй хэдэн зүйлсийг
зөвлөе.
Хүүхдүүдээ чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин боломжийг
бүрдүүлэх хэрэгтэй.
Гэр бүлээрээ чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх, өөрийн авьяас чадвараа
бие даан хөгжүүлэх
Найз нөхдийн харьцаандаа анхаарал тавина уу.
Хүүхэд бусдын нөлөөнд автаж, бусдын буруу нөлөөллөөс болж гэмт
үйлдэлд өртөх нь элбэг байдаг. Найз нөхдөө зөв сонгож нөхөрлөнө үү.
Найз нөхөддөө анхаарал тавьж тусалж дэмждэг байгаарай.
Багш нартайгаа байнгын холбоотой байх хэрэгтэй.
Хичээлээ ойлгохгүй байх, гэрийн даалгавар хийх зэрэгт багшаас байнгын
тусламж авч хамтран ажиллаж байгаарай.
Сургуулиас битгий завсардаарай.
Ямарч хүндэтгэн үзэх шалтгаан, ямар ч хүндрэл бэрхшээл тохиолдсон ч
хичээл сурлагандаа шамдан суралцахыг хичээгээрэй.
Хүүхдүүдээ интернетийг аюулгүй хэрэглэж сурцгаая.
– Гар утасны дугаар, гэрийн хаяг, сургуулийн нэр, нууц үг зэрэг хувийн
мэдээллүүдээ хүнд өгөхгүй байх
– Интернетээр харсан эвгүй зүйлээ эцэг эх, асран хамгаалагч, болон
багшдаа заавал хэлээрэй
– Бусадтай эелдэг байх, танихгүй хүнтэй огт чатлаж, уулзахгүй байх
– Өөрийн зургаа цахим орчинд тавихгүй байх
Яагаад: Учир нь гэмт хэрэгтнүүд эдгээр мэдээллүүдээр таныг олж хууль
зөрчсөн үйлдэлд ашиглах болно.
Гэр бүлийн хүрээнд архидан согтуурах явдлыг холбогдох газар мэдээлж
арга хэмжээ авч өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.
Та бүхэндээ хандан хэлэхэд:
Гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавьж, элгээрээ энх амгалан төрлөөрөө
төвшин амгалан аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлж, сайн сайхныг
хүсье. Хүүхдүүд та бүхэн сайхан амраад, эрүүл мэндэдээ анхаарч зөвлөмжийг
дагаж дор бүрнээ хичээн нөхцөл байдал хэвийн болох үед баяртайгаар
уулзацгаая.
Хүүхдүүд та бүхэн цахим сургалт, хүмүүжлийн ажилтай холбоотой
саналаа бидэнд илгээнэ үү.
Сургалтын алба
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл
Сургуулийн нийгмийн ажилтан Ц.Золзаяа Утас:99039347
И-мэйл: Darkhan.pcollege@gmail.com
Вэб сайт: www.Darkhan-pk.edu.mn
Фэйсбүүк хуудас: Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж
Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлцгээе