БАГШ НАР ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.
2021.02.01
Дархан-Уул аймгийн онцгой комиссийн шийдвэр, БСУГ-аас өгсөн чиглэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 20 багш ажилтнууд хуваарийн дагуу 2021 оны 01-р сарын 09 ны өдрөөс 01-р сарын 31 ний өдрийг дуустал хугацаанд Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллалаа.
Тус эргүүлээр ард иргэдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг өгч, амны хаалтыг тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих талаар зөвлөж, гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбай болон бусад газруудад хүүхэд, олон нийтийн бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлцгээе
Амны хаалт тогтмол зүүх
Хүн хоорондын зай 1,5-2 метр барих
Гараа сайтар савандаж угаах