Дотуур байранд 2020 оны 11 дүгээр сарын 14-ны байдлаар 111 суралцагч байна. Суралцагчдыг гадагш гаргахгүй хорио цээрийн дэглэм баримтлан дотоод дэг журмыг чангатган ажиллалаа. Дотуур байрны тасгуудад ариутгалыг 2 удаа, цэвэрлэгээг 2 цаг тутамд, агаар сэлтгэлтийг 1 цаг тутамд хийлээ. Мөн хоолонд орохдоо суралцагч хоорондын зайг 1.5м байхаар зохицуулалт хийн 3 хувааж ариун цэврийн дэглэм баримтлан гар ариутган, халууныг хэмжин оруулж байна. Халуурсан болон бусад шинж тэмдэг илэрсэн суралцагч байхгүй. Дотуур байрны 111 суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг гарган Аймгийн шуурхай штабт хүргүүлсэн. Суралцагчдад шим тэжээл, дархлааг дэмжих зорилгоор халуун чацаргана, аарц, хоол цай, нарийн боовоор цагийн хуваарийн дагуу үйлчлэн цахимаар хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллалаа. Сургуулийн хэмжээнд Улс болон аймгийн онцгой комиссоос гаргасан захирамж шийдвэрийг мөрдөн ажиллаж байна.