Австрали Улсын Засгийн Газрын Australia Awards тэтгэлийн Монгол Улс дахь оффис шинэхэн төгсөгчдөө 2020 оны 11 сарын 5-ны өдөр хүлээн авлаа. Уулзалтанд Австрали Улсын Гадаад Хэрэг, Худалдааны Яамны Нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Алекс Стефан, Аustralia Awards тэтгэлгийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд, Монгол Улс дахь Австралид Төгсөгчдийн Холбооны тэргүүн болон Австрали улсын их дээд сургуулиудад сурч магистр, докторын зэргээ хамгаалсан 21 төгсөгч, ажил олгогчдын хамт оролцлоо. Тэд боловсрол, биотехнологи, инженерийн шинжлэх ухаан, эдийн засаг, хөгжил судлал, жендер судлал зэргээр сурч төгссөн байна.
Тус уулзалтанд Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежийн захирал Б. Нарантуяа, Австрали улсад төгсөгч, багш, тэнхимийн эрхлэгч А. Гэрэлмаагийн хамт уригдан оролцлоо. А. Гэрэлмаа нийт төгсөгчдөө төлөөлөн, тус тэтгэлгээр Канберагийн Их Сургуульд Боловсрол судлалын магистрт сурсан туршлагаасаа хуваалцан, илтгэл тавьсан юм. Мөн тус сургуулийн захирал Б.Нарантуяа ажил олгогчдыг төлөөлж үг хэлсэн юм.