Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт боллоо.

2020 оны 10 сарын 16-нд ХАБЭА-н ажилтан Ч.Цэрэндолгор Дархан Политехник Коллежийн багш, ажилтнуудад “Гал түймэр”-ийн үед гал унтрааг-уур хэрхэн ашиглах тухай сургалтыг ОБГ-ын 54-р ангийн аврагч гал сөнөөгч П.Алтансүхтэй хамтран зохион байгуулан ажилласан. Сургалтаар галын хорын бүтэц, ангилал, гал унтрааг-уур хэрхэн ашиглах талаар танхимын болон үзүүлэх дадлага сургуулилт явагдлаа.