Багш нарын баяраа тэмдэглэлээ.
Манай сургуулийн багш нар Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг 10 сарын 02 өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ажил хөдөлмөр, авьяас чадвараараа хамт олноо манлайлсан сургалтын албаны менежер Л.Энхмаа “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, цахилгааны мэргэжлийн багш С.Амгалан ХНХЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, сантехникийн багш Ж.Чимэгнэргүй БСШУЯ-ны “Жуух бичиг”, мэдээлэл зүйн багш Ц.Ундармаа “Дархан-Уул аймгийн Засаг даргын Жуух бичиг”, оёдлын мэргэжлийн багш Б.Батчимэг “Аймгийн тэргүүний залуу медаль”-аар шагнагдаж мөн Дархан – Уул аймгийн ҮЭ Холбооны Хүндэт тэмдэгээр сургалтын арга зүйч О.Батцэцэг, англи хэлний багш Б.Оюунбилэг, сантехникийн багш Д.Төмөрхуяг, нийгмийн ажилтан Ц.Золзаяа нар тус тус шагнагдлаа. Энэ жилийн шилдэгүүддээ амжилт хүсч, ирэх жил улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе!
Дархан-Уул аймаг дахь
Политехник коллеж