Дархан Политехник коллежийн дотуур байр, хичээлийн байрны барилгын их засварын ажил хийгдэнэ.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр (484 сая төгрөг) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд тус сургуулийн дотуур байр, хичээлийн байрны их засварын ажил хийгдэхээр боллоо.
Тендерт “Их наяд хөгжил ХХК” шалгарсан бөгөөд засварын ажил 2020 оны 04 сараас эхэлж 2020 оны 08 сард дуусна.