Манай хамт олон хандивын аянд нэгдлээ.
Дэлхий нийтийг хамарсан шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжин Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежийн хамт олон “COVID-19 эсрэг бид хамтдаа” аянд нэгдэж, 3 сарын 11-ний өдөр өөрсдийн оёсон 1000 ширхэг амны хаалт, нэг өдрийн цалин болох 2 260 000 төгрөгийн хандивыг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө. Мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосонтой холбогдуулан захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, сургуулийн гадна дотор орчин, ариун цэврийн өрөөнд 2 цаг тутам чийгтэй цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийж, гаднаас орж ирж буй иргэдэд амны хаалт хэрэглэх, гараа ариутгах шаардлага тавин, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллаж байна.
Сайн үйлс дэлгэрч, саар бүхэн холуур өнгөрөх болтугай.