Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосонтой холбогдуулан захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, сургуулийн гадна дотор орчин, ариун цэврийн өрөөнд 2 цаг тутам чийгтэй цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийж, гаднаас орж ирж буй иргэдэд амны хаалт хэрэглэх, гараа ариутгах шаардлага тавин ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг тасралтгүй олгох, нөхөх ажлын хүрээнд мэргэжлийн хичээлийг суралцагчдад илүү сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор багш нар хичээлээ интеграц хэлбэрээр бэлтгэж байна. Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж авах боломж бүрдүүлдэг давуу талтай.

Мөн сургуулийн “Эцэг эхийн зөвлөл”-өөс байгууллагын багш, ажилтны 0-12 хүртэлх насны хүүхдийн дэлгэрэнгүй судалгаа гаргаж, коронавирусийн халдвар болон томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зааврыг цахим хэлбэрээр хүргэхийн зэрэгцээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос гарч болох эрсдэлээс сэргийлж, багш ажилчдыг богиносгосон цагаар болон гэрээсээ ажиллах нөхцлөөр ханган ажиллуулж байна.