Цаг үеийн мэдээ
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 тоот тушаалаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 өдөр хүртэл түр зогсоон хөл хорио тогтоосонтой холбогдуулан сургууль дээр ажлын хэсэг байгуулагдан гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, 2 цаг тутам ариутгал халдваргүйжүүлэлт хийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгч байна. Ажлын хэсэг оёдлын мэргэжлийн багш нартай хамтран 200 амны хаалт оёж, багш ажилтнуудад тараасан ба багш нар хорио цээр тогтоосон хугацаанд улс, орон даяар явагдаж буй теле хичээлийг хуваарийн дагуу сурагчдад үзүүлэх тал дээр хяналт тавин ажиллаж, дүн мэдээг цаг тухайд нь холбогдох албадад хүргэж байна.