Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ короновирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлд үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 тоот тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 02 өдөр хүртэл мэргэжлийн боловсрол, сургалтын байгуллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоон хөл хорио тогтоосонтой холбогдуулан сургуулийн захирлын 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 тоот “Шуурхай арга хэмжээ авч, сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай”, 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 тоот “Ажлын хэсэг томилох тухай” тушаалууд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, дархлаагаа сайжруулах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, суралцагчдад тавих хараа хяналтыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн агуулгыг цахим хэлбэрээр суралцагчдад хүргэх бэлтгэл ажлыг хангах зэргээр шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна.