“Дархан-2020” спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа
Төвийн бүсийн МБСБ-ын багш, ажилтнуудад спортыг сурталчлан таниулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой МБСҮМАЗТ, Дархан –Уул аймаг дахь Политехник коллеж хамтран зохион байгуулсан Төвийн бүсийн ”Дархан-2020” спортын наадам 2020 оны 01 сарын 20-22 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.Тэмцээнд 9 багийн 250 гаруй тамирчид 4 төрлөөр 3 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр Дархан-Өргөө ПК-ийн баг тамирчид, дэд байранд Дархан-Уул аймаг дахь ПК-ийн баг тамирчид, гутгаар байранд Сэлэнгэ МСҮТ-ийн баг тамирчид тус тус шалгарлаа.