Японы ажил олгогч манай сургууль дээр ажиллалаа.
Манай сургууль төгсөгчдөө Япон улсад дадлагажигчаар ажиллуулах зорилгоор Японы Үйлдвэрлэл Технологийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2020 оны 1 сарын 19 өдөр тус нийгэмлэгийн гишүүн “Такэру” компанийн гүйцэтгэх захирал ноён Масамори Канеширо манай сургууль дээр ажиллаж, заслын мэргэжлээр төгсөгчдөөс ур чадварын шалгалт авч, ярилцлага хийлээ. 2018 оноос манай төгсөгчид тус компанид дадлагажигчаар ажиллаж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 5 төгсөгч мэргэжлээрээ ажиллаж байна.