35 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо.
Манай сургуулийн 35 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” 2020 оны 1 дүгээр сарын 7 өдөр болж, 7 мэргэжлээр суралцсан 88 төгсөгч мэргэжлийн боловсролын үнэмлэхээ гардан авлаа. Баярын үйл ажиллагааг нээн сургуулийн захирал Б.Нарантуяа үг хэлж, сурлага хөдөлмөр, урлаг спортын шилдгүүдээ Дархан-Уул аймгийн оюутны холбооны “Хүндэт оюутан” медаль, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн “Тэргүүний сурагч” медалиудаар шагнаж урамшууллаа. Оюутан сурагчдыг хаврын болон төгсөлтийн өмнөх дадлагад хамруулсан ААНБ-дыг төлөөлөн “Гантиг Өргөө” ХХК-ийн салбарын захирал Б. Отгонбаяр, “Алтайн ховог сайр” ХХК-ийн менежер Н.Бат-Эрдэнэ нар хүрэлцэн ирж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн ур чадвар эзэмшсэн төгсөгчдийг ажлын байранд урилаа.
Нийт төгсөгчдийнхөө цаашдын ажил үйлсэд нь өндөр амжит хүсье!