Их бүтээлийн эзэд, энэ оны шилдгүүд тодорлоо.
Тус сургуулийн түүхт 35 жилийн ой тохиож буй 2019 оныг манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн үдэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан оны шилдгүүдээ шалгарууллаа.

Жил бүр шинэ оны босгон дээр уламжлал болон зохиогддог шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н. Цасчихэр, Төвийн бүсийн үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн менежер Х. Уянга, Монгол улсын зөвлөх инженер, Боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Б. Эрдэнэ, Боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Д. Цэцэгмаа, Банк санхүүгийн тэргүүний ажилтан, ахмад ажилтан Ө. Сэлэнгэ нарын хүндэт зочид уригдан оролцож, сургуулийн удирдлагуудын хамт 9 номинацаар шилдгүүдийг тодруулж, шагнал гардууллаа. Мөн оюутан суралцагчдад тав тухтай суралцах орчин нөхцөл бүрдүүлж, хариуцсан анги кабинет, дадлагын газрын тохижилтыг сургалтын стандартад нийцүүлж ажилласан үсчний мэргэжлийн багш А. Хараа, нийгмийн ухааны багш С. Эрдэнэсайхан нар өргөмжлөл гардан авлаа. Энэ жилийн шилдгүүдээр:
• “Шилдэг арга зүйч багш” – Химийн багш Х. Одонтуяа
• “Шилдэг бүтээлч багш” – Математикийн багш Б. Болормаа
• “Шилдэг залуу багш” – Үсчний мэргэжлийн багш Л. Отгонлхам
• “Шилдэг ажилтан” – Тогооч С. Цэцэгмаа
• “Шилдэг анги” – Х. Одонтуяа багштай Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а анги
• “Шилдэг мэргэжлийн ур чадвартай сурагч” – Үсчин 2а ангийн сурагч Н. Мөнгөнхүү
• “Шилдэг оюунлаг суралцагч” – Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а ангийн сурагч
Ө. Хонгорзул
• “Спортын шилдэг суралцагч” – Тогооч 2а ангийн сурагч А. Отгонсувд
• “Шилдэг нийгмийн хариуцлагатай суралцагч” – Оёмол бүтээгдэхүүний оёдол 2а ангийн сурагч Э. Сувд-Эрдэнэ нар тодорлоо.
Хариуцсан ажилдаа өндөр үр бүтээл гаргаж, хамт олноо манлайлан ажилласан цахилгааны мэргэжлийн багш Ж. Эрдэнэ-Очир Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”, сургуулийн эмч Ж. Батчулуун Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Их бүтээлийн эзэд, энэ оны шилдгүүддээ баяр хүргэж, шинэ ондоо аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе!