Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа.

Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг жил бүрийн 12 сарын 01-ны өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хайртай хүмүүсээ-Хамтдаа хамгаалцгаая” уриан дор ДОХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулах зорилгоор оюутан, залуус, багш, ажилтнууддаа ХДХВ/ДОХ-ын халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалан 2019 оны 12 сарын 02-нд өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр оюутан суралцагчдад сурталчилгааны материал тарааж богино хэмжээний кино үзүүлэн чөлөөт ярилцлага хийж, 250 гаруй суралцагчдыг БЗДХӨ-с урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.