Жил бүр оюутан суралцагчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багш, суралцагчдын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор уламжлал болгон зохиогддог ерөнхий эрдмийн тэнхимийн 14 хоногийн “Бод, сэтгэ, бүтээ-Бидний ирээдүй” аян энэ сарын 11-25 өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Аяны хүрээнд багш нарын дунд “Компьютер-Хэрэглээ” компьютерийн ур чадварын тэмцээн, суралцагчдын дунд байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлийн олимпиадууд, “Багшаа та туслаарай” танин мэдэхүйн тэмцээн, “Миний эх орон” эсээ бичлэгийн уралдаан, “Сайхан бичигтэн” монгол бичгийн уралдаан, “Эх түүхийн жимээр” ханын сонины уралдаан,  ”Англи хэлээр ярьцгаая” тэмцээн, “Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөг”-ийн тэмцээн зэрэг 8 төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, давхардсан тоогоор 657 суралцагч оролцож, сурлага спортын шилдгүүдээ шалгарууллаа.