Оюутан суралцагчид зөрчлийн тухай хууль болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтад хамрагдлаа

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн 5-р баг хариуцсан хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Г.Анхбаяртай хамтран  зөрчлийн тухай хууль, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд  дотуур байрны 120 гаруй  оюутан суралцагчид хамрагдав.

Энэхүү сургалтын хүрээнд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх,  “Архи тамхины хор уршиг” сэдвээр сургуулийн эмч Ж.Батчулуун, сургуулийн дотоод дүрэм журам, хүүхэд хамгааллын асуудлаар нийгмийн ажилтан Ц.Золзаяа нар тус оюутан суралцагчдад  холбогдох мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.