Эерэг хандлага –Эрүүл оюутан аяны ээлжит сургалтанд хамрагдлаа.

Дархан-Уул аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төв, ЭМГ-Өсвөр үеийн эрүүл мэндийн кабинет, Эрүүл мэнд нийгмийн даатгал, Цагдаагийн газар, YPEER хамтран суралцагчдыг эерэг зөв хандлагад уриалах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг буй болгох зорилгоор зохион байгуулсан “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аянд манай сургуулийн оюутнууд идэвхтэй оролцож гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ сахин хамгаалах, ДОХ тэмбүү өвчнөө урьдчилан сэргийлэх зэрэг сургалтанд хамрагдаж 10 оюутан сургагч багшаар бэлтгэгдлээ.